Монполимет Группийн Монцемент билдинг материалс ХХК ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарлаа.

Монполимет Группийн Монцемент билдинг материалс ХХК ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарлаа.

Мэдээлэл хуваалцахShare the post

Цаг үе
Aa- Aa Aa+

Монполимет Группийн Монцемент билдинг материалс ХХК ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарлаа.

Монполимет группын хэмжээнд үйлдвэр бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас ийнхүү 20 дахь удаагаа Монгол Улсын "ТОП-100" аж ахуйн нэгж, шилдэг хариуцлагатай татвар төлөгчөөр шалгарлаа. 

Манай улсын эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж буй аж ахуйн нэгжүүд, үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд төрийн оролцоо, дарамт шахалт, давхардсан шалгалтууд зогсох шаардлагатай байна. 

2024 он гарснаар шударга бус дарамт шахалт, сорилт бэрхшээлүүдтэй нүүр тулсан бэрхтэй цаг үе болж байна. Салбар компаниудыг ямар нэгэн үндэслэлгүйгээр  шалгаж, дарамталж, Тосон үйлдвэрийн  үйл ажиллагааг бүрэн хааж зогсоосон үйл явдал болсон. 

Бидний хувьд эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засаг, хүний нөөцийн хувьд асар их хохирсоор ирсэн ч хамт олон маань өөрсдийн нөөц боломж, гар техник зэргийг ашиглаж нөхөн сэргээлтийн ажлаа гүйцэтгэж хүлээлгэн өглөө. Импортын цементийн татварыг бууруулсан Засгийн газрын шийдвэр үндэсний үйлдвэрлэгчдэд амаргүй бөгөөд шударга бус өрсөлдөөн байсан ч чанар, стандартыг эрхэмлэгч харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ дэмжлэгээр энэ бэрхшээлийг даван туулж байна. 

Монгол Улсын хөгжлийн үндэс бол үндэсний үйлдвэрлэл гэдгийг манай хамт олон бүрэн ухамсарладаг учраас 30 гаруй жилийн турш бий болгосон үнэ цэн, ажлын байруудаа хадгалж, ирээдүйд илүү ихийг хийж бүтээх гал эрмэлзэл дүүрэн байна.

Бидэнтэй нэгдэхJoin Us

Манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлээрэй.Register your email address to receive regular updates on our products and services.