Ахуйн хэрэглээнд хамгийн тохирсон цемент

Мэдээлэл хуваалцахShare the post

Цаг үе
Зөвлөгөө
Aa- Aa Aa+

Бүтээн байгуулалтын сарууд эд үргэлжилж байгаа энэ үед чанарыг эрхэмлэгч монцемент компани нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэ бүтээгдэхүүнээ (Өрхийн цемент CPC 32.5) худалдаанд гаргалаа. 

Хэрэгцээ, шаардлага 

Барилгын үндсэн болоод хамгийн чухал материал болох цемент нь хэрэглээний төрлөөсөө хамаараад олон төрөл байдаг.  Бидний мэдэх өргөн хэрэглээний OPC 42.5  цемент нь бүх төрлийн барилга угсралт болон зам гүүрний ажил, бетон эдлэлийн үйлдвэрлэлд ашигладаг бол өндөр бат бэх бүхий угсармал хийц, урьдчилан хүчитгэсэн бүтээц, төмөр замын бетон дэх гэх мэт харьцангуй өндөр ачаалал даах төмөр бетон цутгамал байгууламж дээр тусгай хэрэглээний PC 52.5 цемент хэрэглэнэ.

Харин шинээр худалдаанд гаргасан өрхийн хэрэглээний CPC 32.5  цемент нь зуслангийн байшин, бага маркийн бетон цутгалт, дотор засал, замын бүтээцийн суурь ажилд бүрэн нийцсэн юм.  Өөрөөр хэлвэл чанарын хувьд ялгаагүй стандартын дагуу хийгдсэн бөгөөд та хэрэглээндээ тохируулан бүтээгдэхүүнээ сонгон хэрэглэвэл цаг хугацаа хэмнэх, эдийн засагт хэмнэлттэй байх юм.

Чанар, стандарт 

Мэдээж барилга, бетон зуурах үед цементийн чанар, бат бэхийн үзүүлэлт хамгийн чухал байх хэрэгтэй ба энэ нь цаашлаад таны аюулгүй байдал, барилгын насжилт хийгээд тухайн байгууламжын чанарт шууд нөлөөлөх юм. 

Монцемент компани нь бүтээгдэхүүн тус бүрд олон улсын евро стандартын дагуу тогтмол судалгаа шинжилгээ хийдэг бөгөөд та өөрийн хэрэглээнд тааруулан чанарын баталгаатай бүтээгдэхүүнээс сонгон  худалдан авалт хийгээрэй.  

Бидэнтэй нэгдэхJoin Us

Манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлээрэй.Register your email address to receive regular updates on our products and services.